Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн 214 иргэнийг тусгаарлаад байна

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээллээр олон нийтэд зарласан “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн монгол улсын иргэдийг эх орондоо ирэх үед 10 хоногийн хугацаатай тусгаарлах шийдвэрийг УОК-оос гаргасан.

Шийдвэрийн дагуу Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 40 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийг тусгаарлан ажиглах зориулалтаар нийслэлийн хэмжээнд 15 зочид буудлын бэлтгэлийг хангуулаад байна.

 Өнөөдрийн байдлаар “Багабаян” цэргийн амралтын газар, “Ворлд Монголия” зочид буудалд нийт 214 иргэнийг тусгаарласан байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.