Л.Халтар сайд аа, халагдаад явсан Б.Биндэръяаг хамгаалсаар байх уу?

Монгол Улс хэдий далайд гарцгүй ч Далайн захиргаатай. Тус байгууллага нь ЗТХЯ-ны харъяа бөгөөд Монгол Улсдаа далайн тээврийн салбарыг хөгжүүлэх, газар зүйн байршлаас үл хамааран далайд гарцтай болох, Монгол Улсаас гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүнийг далайгаар дамжуулан тээвэрлэх замыг нээлттэй болгох зорилготой. Мөн далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийн дагуу Монгол Улс далбааны эзэн улсын эрх үүргийг хэргжүүлэгчээр ажилладаг.
 
Гэвч олон улсад үйл ажиллагаа явуулах учиртай Далайн захиргааныхан гадагшаа байтугай зөвхөн байгууллага дотроо ч учраа ололцохоо больжээ. Тодруулбал, тус байгууллагын албан хаагчид өөрсдийн удирдлага, дарга нартай холбоотой гомдол гаргаж, шийдвэрлэж өгөхийг салбарын сайд Л.Халтарт хүргүүлжээ.
 
Тэдний гомдолд дурдсанаар Далайн захиргааны дарга Б.Биндэръяа гэгч зургадугаар сард томилогдсоноос хойш ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа бололтой.
 
Яах вэ, Б.Биндэръяа өмнө нь тус байгууллагад 2016-2019 онд ажиллаж байсан түхтэй. Гэхдээ сайн биш. Тухайлбал, дээрх хугацаанд мэргэжилтнээр ажиллаж байхдаа удирдлага болон хамт олноо үл хүндэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, ажлын цаг ашиглалтын талаарх хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байжээ. Тиймээс тухайн үеийн Далайн захиргааны дарга нь хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулж, Б.Биндэръяа ч алдаа дутагдлаа ойлголоо гэж хамт олноосоо уучлалт хүсч, өргөдөл гаргасан ч тусыг эс олж даргын зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар мань хүнийг ажлаас нь чөлөөлж байжээ.
 
Гэтэл Л.Халтар сайдын үед өнөө Б.Биндэръяа .ь дарга болоод бас ч болоогүй багаа “чирээд” ирчхэж. Үүнийгээ нуун дарагдуулахын тулд томилогдсоноосоо хойш гаргасан хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэрүүдийг байгууллагынхаа Захиргаа, удирдлагын хэлтсийн даргад танилцуулахгүй байх үүргийг нягтлан бодогчдоо өгчээ. Энэ нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 2,4,1,8 дугаар зүйлийг тус тус зөрчиж байгаа аж.
 
Түүнчлэн Далбааны эзэн улсын хянан шалгагчийн орон тоон дээр мэргэжлийн бус Р.Батдорж гэгчийг түр хугацаагаар томилжээ. Ингэхдээ сонгон шалгаруулалт, бичиг баримтын бүрдэлгүйгээр шууд л албан тушаалд аваачсан байна. Р.Батдоржоос нь хувийн хэргээ бүрдүүлж өгөхийг шаардахаар Б.Биндэръяа даргад өгсөн гэдэг шалтаг хэлдэг байна. Захын нэг хувийн компанид ч ийм асуудал өрнөхгүй л болов уу. Түүгээр ч зогсохгүй түр томилогдсон Р.Батдоржийг нууцын асуудал эрхэлсэн ажилтнаар томилохоор Тагнуулын ерөнхий газарт хүсэлт хүргүүлсэн нь хамт олных нь анхаарлыг ихээхэн татахад хүргэжээ.
 
Ямар гээчийн жаатай хүүхэн, аатай эр гэхээрээ ямар ч шалгуур, бичиг баримтын бүрдэлгүй хэрнээ албан тушаалыг оймс шиг сольж, сэлгэж байгааг ойлгоход бэрх.
 
Далайд гарцгүй Монголыг төлөөлж ажиллах учиртай Далайн захиргаанд  үүнээс  өөр хууль бус үйлдлүүд олон байгааг ажиллагсад нь ам уралдан ярьж байна. Арга ядахдаа Л.Халтар  сайдад Б.Биндэръяа нь байгууллага хамт олныг бутарган, хувийн байгууллага шиг дух зоргоороо аашилж, албаны мөнгийг гарын салаагаараа цацаж байгааг зонсоохын тулд санхүү дотоод аудитын шалгалт, мөн бусад холбогдох шалгалт оруулж өгөхийг ч хүсжээ.
 
Үнэхээр ч мань Б.Биндэръяа нягтлан бодогчоо солихоос эхлээд байгууллагынхаа ашигладаг программын нууц үгийг хүртэл зөвхөн өөрөө ашиглахаар өөрчилдөг гээд ажлыг нь шалгавал асуудал ар, араасаа ундрах л юм билээ.
 
Эрхэм сайд Л.Халтар та, энэ удаа Далайн захиргаанд ямар томилгоо хийгдсэнийг ядаж албатуудаараа шалгуулж, асуудлыг зөв шийдвэрлэхийг хүсье.

Эх сурвалж: ErenNews.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tumur zam 2021-12-21 07:54:09
    Haltar, tumur zamd odoo ch hun amitan tomilsoor baigaa shdee. tumur zamaas mash ih mungu idej baigaa. hamaatan sadantaigaa niilj saaj baingaa.
  • Zochin 2021-12-01 07:58:34
    Mani huuli busaar tomilogdson darga ajiltnuidaa daramtalj ajlaas halj baig uu said aa. Eronhii said anhaarlaa handuulna uu
  • zochin 2021-11-30 08:36:56
    Айхтор золиг вэ