Найман хүн нас барж, нийт нас баралт 1930 боллоо

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/30/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 393 тохиолдол шинээр нэмэгдэж, найман хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1930 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 268 нь Улаанбаатарт, 125 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 5645 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 109 хүн байна. Гэрийн хяналтад 10853 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 260 178 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 150 479 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 656 015 хүн хамрагджээ. 



May be an image of text

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus