Шүлхий газар авч, МЭЕГ-ын удирдлагууд ''сураггүй'' болжээ

“...Мах, гурил хоёр Монголын аюулгүй байдал шүү” гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд хаяглаж байв. Учир нь өнгөрсөн хавраас малын шүлхий өвчин зүүн аймгуудад тархаж эхлээд, өнөөдөр баруун аймгуудыг хамарлаа. Хамгийн сүүлд Увс аймгийн Өндөрхангай сумтай хил залгаа Завхан аймгийн Сонгино суманд шүлхий бүртгэгдэв. Ингээд 18 аймгийн 190 гаруй суманд малын шүлхий өвчин тараад байна.

З.Мэндсайхан сайд ч малын өвчнийг дийлэхээ больсноо аравдугаар сард зарласан байдаг. Тэрбээр “...Цар тахлын нөхцөл байдал, дотоодод гарч байгаа малын өвчлөлтэй холбоотойгоор махны нийлүүлэлт багасаж байна.

Тиймээс энэ оныг дуустал махны экспортыг хязгаарлах шийдвэр гаргалаа” гэж мэдэгдсэн. Түүнийг экспортоо ингэж цайруулж мэдэгдэл хийж байх зуурт монголчууд шүлхийтэй махаар өвлийн идшээ бэлдээд дуусч байна.

Энэ жил шүлхийн 11.6 сая тун вакцин оруулж ирэн тарьжээ. Дахиад 10 сая вакин олж байж шүлхийг дарж чадах гэнэ. Ядахад яр гэдэгчлэн шүлхийн вакциныг сумын мал эмнэлгүүд малчдад худалдсан ноцтой асуудал гарсан байгаа юм. Ийм хэрэг одоогоор  Өвөрхангай, Архангай, Говь-Алтай аймгийн сумдын мал эмнэлгээс илрээд байна.

Бас нэг марзан ч гэмээр мэдээлэл ирлээ. Байдал ийнхүү улам бүр хүндэрч байхад МЭЕГ-ын удирдлагууд нь “сураггүй” болчихоод сайд нь “хайгаад” олохгүй байгаа аж. Хориод хоногийн өмнө шүлхий өвчнийг алдсан гэх мэдээллийг олон нийт мэдсэний дараа ХХААХҮЯ дээр хариуцлагын асуудал яригдсан байгаа юм. Түүний дараахнаас МЭЕГ-ын дарга Б.Ганзориг, дэд даргынхаа хамт сүүлийн хэдэн өдөр ажилдаа очихоо больжээ. Одоо сайд нь сураглаж буй аж. Ноцтой нь, өнөөдөр малын өвчинтэй тэмцэх мэргэжлийн байгууллага нь удирдлагагүй байна гэсэн үг.

Дашрамд дурдахад МЭЕГ-ын дарга Б.Ганзориг нь Сангийн сайд асан эрхмийн үеэл бөгөөд түүний шахаагаар энэ ажилд томилогдсон байна. Харин хэдэн сарын өмнө муу хэлэгдэн барин ажлаасаа халагдсан Б.Түмэндэмбэрэл гурван жил гаруйн хугацаанд МЭЕГ-ыг удирдахдаа шүлхий өвчин, малын бусад халдварт өвчний тархалтыг тэр дор нь хумьж ажиллаж чаддаг байжээ. Тиймдээ ч сүүлийн гурван жилд Монгол Улс шүлхий өвчнийг мартах шахсан тухай салбарынхан ярьж байна.

Түүнчлэн яг одоо Монголд малын шүлхий өвчнөөс гадна үхрийн товруутах, хонь ямааны мялзан, хонины цэцэг өвчний халдвар бас гаарч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-01-20 12:13:20
    УБ нь маш их утаатай бух мал нь шулхийтэй уед энэ сайд нартай нь хариуцлага тооцоочээ еронхий сайдаа битгий хамгаал нэр хунд чинь унаад бна шуу
  • Б 2021-12-03 23:06:48
    Буруу арга барилаар тэмцээд бна. Ахмад эмчийн сургаалийг дага, амнаас цаашгүй, цүнх баригчдын үгээр энэ малын өвчнүүдийг эдгээхгүй шүү
  • Zochin 2021-12-01 13:34:05
    Mongolchuud ovchtei maliin mah eldev bordootoi nogoo huns heregleed hogshin zaluugui boon ovchnii uuruud bolloo ali ch emnelgeer duuren ovolzson humuus bn yana ...
  • Зочин 2021-11-30 03:49:37
    Нуусан болохоос өнгөрсөн 3 жилд маш их гарсан. Түүний гор нь энэ.