Эбола вирус тархсан орны иргэдэд виз олгохгүй
Баруун Африкийн хэд хэдэн улсад тархсан эбола вирусээр АНУ болоод Испанийн иргэд халдварласан тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Маш хурдацтай тархаж буй энэхүү вирусын халдвараас сэргийлэх ажлыг улс орон бүр хийж байгаа билээ. Тэгвэл манай улсын хувьд тус өвчний тархалт өндөр байгаа бүс нутгийн иргэдэд  тодорхойгүй хугацаагаар хувийн урилга, виз олгохгүй байгаа аж. Энэ талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас  өнөөдөр мэдэгдлээ. Тус байгууллагаас улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд иргэд эбола цусархаг халууралт халдварт өвчин бүртгэгдсэн бүс нутаг, улсад зорчихоос зайлсхийж, холбогдох улсын иргэдийг урихгүй байхыг зөвлөж байна.
 
 
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.