Давс, бодис цацах машин механизм дутагдалтай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 88.6 хувийн биелэлттэй хэрэгжжээ.


Давс, бодис цацах машин механизм дутагдалтай байна

Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас хамгаалах давс, бодисын нөөц хангалттайн дээр Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК сайн ажиллаж буйг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд онцолж байлаа. Харин цаашид анхаарах, шинэчлэн зохион байгуулах ажил багагүй байгааг онцлоод, дараах саналыг дэвшүүлэв.

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг ТҮК-ууд хариуцан ажиллаж байна. ТҮК болоод зам, талбайн үйлчлэгч нар хангалттай хэмжээнд хүчин чадлаа шавхан ажилладаг. Бодис цацдаг машин нийслэлийн хэмжээнд цөөн байна. Гэрэлтүүлэг чимэглэл ч мөн ялгаагүй. Тиймээс цаашид аж ахуйн нэгжүүд халтиргаа гулгаанаас хамгаалах цэвэрлэгээг хуульд заасны дагуу хийдэг байх, халтиргаанаас хамгаалах давс, бодисыг нөөцөлдөг байхад анхаарах нь зүйтэй. Тогтолцоог өөрчлөх зарим нэг саналыг боловсруулахаар бид ажиллаж байна.    Давс, бодис цацах техникийн хүрэлцээ, хангамж муу байна. Том оврын машин түгжрэлд ороод саатчихаар хүндрэл учирдаг. Тиймээс бага оврын техник хэрэгсэлтэй болохоос эхлээд хийж хэрэгжүүлэх ажил их байна гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өвлийн тэсгим хүйтэнд үүрийн  04:00 цагаас ажлаа зорьж, 05:00 цагт ажлаа хийгээд зогсож байдаг ТҮК-ийн ажилтнуудын ачаалал их байгааг ойлгож байна.  Хотыг өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгах үүргийг тэд хүлээж байгаа. Нөгөө талд иргэд, аж ахуйн нэгжүүдийг үүрэг оролцоотой байлгахад Ерөнхий менежерийн гаргаж буй саналыг дэмжиж байна. Техник хэрэгсэл дутмаг, автобус унаа хуучин байгаа хэдий ч цэвэр байлгахад нь анхаарах хэрэгтэй байна” гэв.

Гудамж, зам, талбайн цас цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Нийслэлийн 2021 оны төсвийн төлөвлөгөөний дагуу үлдэж буй нэг сарын хугацаанд төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэн, төсвийн орлогын төлөвлөгөөг арванхоёрдугаар сарын 25-ны дотор нэр төрлөөр нь ханган биелүүлэх.

-Коронавируст халдварын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд иргэд, албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамруулах.

-Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр сайтар хангаж, нөөцөө бүрдүүлж ажиллах.

-Халтиргаа гулгаанаас сэргийлж, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, алслагдсан хороолол болон орон сууцны хороолол доторх авто замын цас цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо. 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бямбаа 2021-11-30 01:03:26
    Давс цацдаг машин гээд сүртэй юм байхгүй ш дээ, зарлавал манай зохион бүтээгчид дурийн машин дээр төхөөрөмж хийгээд өгнө ш дээ
  • харамсалтай 2021-11-29 08:03:59
    ХОГНЫ машины хог ачдаг нүхэнд ажилтанаа суулгаж ДАВС цацдагаа зогсоох хэрэгтэй. БҮР болохгүй бол ДАРГА нарын том машины ар талд ачаад, тэндээс цацах хэрэгтэй.