МЖБХ: Гранд Слам буюу Их дуулга тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар боллоо

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга /2021/11/29/ IJF буюу Олон Улсын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Мариус Визертэй уулзаж 2022 оноос IJF World Tour тэмцээнийг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Манай улс 2009-2011 оны хооронд “Чингис Хаан Дэлхийн цом”, 2012-2016 онуудад “Чингис Хаан Гран При” тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд энэ удаад Гранд Слам буюу Их дуулга тэмцээнийг эх орондоо 4 жилийн хугацаанд зохион байгуулахаар болсон байна.


Тэмцээн 2022 оны зургадугаар сарын 24-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм. Гранд Слам тэмцээн нь нэр хүндээрээ ДАШТ болон “World Masters” тэмцээнүүдийн дараа эрэмблэгдэх томоохон тэмцээн бөгөөд олимпын эрхийн оноо олгох чухал ач холбогдолтой тэмцээн билээ. Энэ тухай мэдээллийг ОУЖБХ-ны албан ёсны вэб хуудсанд албан ёсоор  мэдээллээ.

May be an image of 2 people and people standing

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТАТВАР 2021-11-29 12:39:16
    ЭНЭ НОВШ ТӨМӨР ЗАМГҮЙ МОНГОЛ ХИЛЭЭ ХААЛГААД ӨРӨНД ОРЖ НҮҮРСЭЭ бАРААГАА ГАРГАЖ ЧАДАХГҮЙ ЗОВЛОНГЫН ДАЛАЙД УНАГАСАН ДАА. БАЛАЙ ТЭМЦЭЭНЭЭР ЯАДАГ ЮМ