Шинээр 190 тохиолдол нэмэгдэж, таван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/29/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 190 тохиолдол шинээр нэмэгдэж, таван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1922 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 112 нь Улаанбаатарт, 78 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 6043 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 112 хүн байна. Гэрийн хяналтад 11736 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 259 870 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 149 886 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 640 074 хүн хамрагджээ. 



May be an image of text

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus