
Эрээн хот дахь коронавирусийн халдвар, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын албанаас төмөр замын боомтуудад тавих хяналтын арга хэмжээг улам чангатгахаар болсон байна.
Тодруулбал,
Энэ сарын сарын 28-ны өдрийн 14:00 цагаас эхлэн Эрээнхот боомтод чингэлэггүй нүүрс, газрын тос, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, металл бус хүдэр, хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүний импорт, нэвтрэлтийг түр зогсооно. /бусад ангиллын барааг гараар ачиж буулгана/
Энэ сарын 28-ны өдрийн 14:00 цагаас өмнө ачиж буулгах хэсэгт орсон дээрх барааг ачих, буулгах ажиллагааг түр зогсооно.
Дээрх шаардлагууд нь тус боомт дахь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих түр арга хэмжээ юм. Эрээн хотын шинэ төрлийн коронавирусийн халдвар, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын албанаас халдварт өвчний нөхцөл байдалд үндэслэн зохицуулалт хийж тус тусад нь зарлан мэдээлнэ гэсэн байна.
Ингэснээр Эрдэнэтийн зэс, Болд төмөр ерөө голын төмрийн хүдэр, Олон овоогийн нүүрс, жонш, алт бүх төрлийн нурмаг ачаа бүрэн зогсож байна.