Л.Бямбаа: Хууль хатуу байгаад шүүгчийг буруутгаж болохгүй

Сүүлийн үед шүүх хурлын шийдвэртэй холбоотой маргаан ихээр гарах болж. Жишээ нь жүжигчин Ц.Алдармаад ял оноосон шүүгчийг буруутгах хандлага иргэдийн дунд их байна. Тэгвэл энэ талаар Шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа “Шүүх байгууллага өөрөө зөвхөн хуульд захирагддаг. Хуулийн дагуу шүүгдэгчийг ялладаг. Ц.Алдармаад 7 жил 10 хоногийн хорих ял оноосон нь тухай зүйлчлэлийн хамгийн хөнгөн ял юм. Ер нь манай хуулийг шоронжсон хатуу хууль гэдэг. Тиймээс энэ хатуу хуулийн талаарх санал бодлоо хууль тогтоох байгууллагад хүргэх хэрэгтэй. Хууль хатуу байгаад шүүгч буруугүй учир шүүгчийг буруутгах үндэслэл байхгүй” гэж мэдэгдэв.

 

Ер нь манай хуулийг шоронжсон хатуу хууль гэдэг. Тиймээс энэ хатуу хуулийн талаарх санал бодлоо хууль тогтоох байгууллагад хүргэх хэрэгтэй. Хууль хатуу байгаад шүүгч буруугүй учир шүүгчийг буруутгах үндэслэл байхгүй



 Шүүгчид ямар нэгэн байдлаар нөлөөлөхийг завдсан нь тогтоогдвол  иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх, улс  төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл уг байгууллагыг албадан татан буулгах, 30 хүртэлх хоног баривчлах зэргээр арга хэмжээг авна хэмээн хуульд заасан байгаа аж.

Шүүгч үнэхээр л буруу шийдвэр гаргасан гэж иргэн үзэх юм бол түүнд нөлөөлөхөөс илүүгээр Шүүгчийн ёс зүйн хороонд хандах хэрэгтэй гэдгийг албаныхан мэдэгдэж байна. Ингэснээр тус хороо шүүгчийг алдаа гаргасан эсэхийг нь шалгаж үзээд хариуцлага тооцох юм. Өнөөдрийн байдлаар шүүгчтэй холбоотой 100 гаруй өргөдөл, гомдол Шүүгчийн ёс зүйн хороонд ирсэн байна.
 
Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-10-21 15:03:22
    Хатуудаагvй Харин ч бага байна.Малнаас дор амьтад
    202.179.15.163
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-20 08:34:15
    Huuliin daguu shiidver garchee. Harin huuli hatuu suliig huuli togtooh baiguullga avch uzne. Gehdee ene bol huulid shinechlelt uurchlult oruulah asuudal tul urt hugacaa heregtei.
    77.92.196.156
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-10-20 06:49:37
    Huniig sanaataigaar tulj hund gemtel uchruulsan hun zohih shiitgelee awch yalaa uureh estoi. Jujigchin bailaa geed huuhedtei bailaa geed yahiin?
    112.221.201.197
    Мэдэгдсэн Хариулах
    • zuv 2014-10-20 08:35:04
      ene caise iig exemplarní utuulelt bolgoh heregtei.
      77.92.196.156
      Мэдэгдсэн Хариулах