ЦЕГ: Хугацааны болон хугацааны өмнө 2386 алба хаагч цол шагнагдаж мөрдсөө гардан авлаа
“Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласан”-ы 97 жилийн ойн энэ өдрийг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж алба хаагчдад шагнал, цол гардуулах арга хэмжээ  /2021.11.25/ Цагдаагийн ерөнхий газрын Хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдлаа.
 
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, даргын зөвлөлийн гишүүд болон алба хаагчид оролцсон юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар 1, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 60, хугацааны болон хугацааны өмнө 2386 алба хаагч цол шагнагдаж мөрдсөө гардан авлаа. Шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэхийн ялдамд Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн болон Та бүхний гэр бүлд Улс тунхагласны баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.