Бидний энэ онцгой чанар, хүч чадлын эх сурвалж нь ЭВ НЭГДЭЛ, эх орноо гэсэн зүрх сэтгэл юм

Улс орны эдийн засаг цар тахлаас үүдэн амаргүй байна. Гэвч аливаа бэрхшээл саадыг даван туулж чаддаг, үүссэн асуудлыг саруул ухаан, мэргэн оюунаар зөв оновчтой шийддэг ард түмэн бол Монголчууд бид.

Бидний энэ онцгой чанар, хүч чадлын эх сурвалж нь ЭВ НЭГДЭЛ, эх орноо гэсэн зүрх сэтгэл юм.

Тиймээс бид ухаарлыг эрхэмлэж, талцал хуваагдал, эмх замбараагүй байдалд уриалсан, явцуу зорилготой аливаа үйлдэлд авталгүй, дүүргээ хөгжүүлэх эрхэм дээд эрх ашгийг эн тэргүүнээ дээдлэн хүндэтгэхийг баярын энэ өдөр нийт Баянзүрхчүүддээ хандан уриалж байна.

Баянзүрх дүүрэг бүх цаг үед иргэдтэйгээ хамт байж, өөдрөг гэгээн ирээдүй, нийгмийн хөгжил дэвшилд хүрэх хүндэт үүргээ гүнээ ухамсарлаж, өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.

ХҮНДЭТГЭСЭН

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Амарбаясгалангийн БАЯР

Бусдад түгээх
  • gplus