
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Оллоо.мн
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
-
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх,
-
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж,
-
Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан нарыг шагнав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдийг төрт ёсны түүхт тэгш ойнууд давхацсан онцгой жил, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан төр, засаг, ард түмэн нь шагнан урамшуулж байгааг хэлэв.
Мөн гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Оллоо.мн