Манай улсад 39800 жижиг дунд үйлдвэр ажиллаж байна
Аливаа улсын хөгжлийн гол түлхүүр  жижиг дунд үйлдвэрүүд байдаг. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хувийн хэвшлийн хөгжих орчин бий болж, жижиг дунд үйлдвэрүүд олноор байгуулагдсан юм. Жижиг дунд үйлдвэрүүд нь ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч банкны зээлийн хүү өндөр, урт хугацааны зээл авах боломж бага байдгаас компаниуд урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дутагдаж энэ салбарын хөгжил удааширдаг.

Анх 2007 онд жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих хуулийг баталж төрөөс энэ салбарыг дэмжинэ хэмээн амлаж 2010 оныг жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил болгон зарлаж олон ажил хийж байна хэмээн тайлагнаж байсан ч бодитой үр дүнд  гарсан нь харагдаагүй. Тэгвэл манай улсад  39,800 жижиг дунд үйлдвэр байдгаас 50 хүртэлх хүний орон тоотой жижиг үйлдвэрүүд  97 хувийг эзэлж байна. 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.