Б.Болор-Эрдэнэ ээ, татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо больж үз
Монголын төрд эрх нь дэндсэн, татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан хүмүүс л дутаж гэнэ дээ. Тэдний  нэг нь Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ. Тэр төрөө цахимжуулж байгаа нэрээр иргэдийн эрүүл мэндэд ноцтойгоор халдаж, шоу хүртэл зохион байгуулчхаад хээв нэг яваа нэгэн.


 
Тэгсэн одоо бүр өөрийнхөө ажлыг дүгнүүлэхийн тулд төрийн мөнгөөр дахиад дургих нь ээ.
 
Тодруулбал, Нийслэл болон хөдөө орон нутаг дахь И-Монголиа цахим системийн хэрэглээ болон сэтгэл ханамжийн судалгаа хийх тендер зарлав. Энэхүү тендерийн төсөвт өртөг 150 сая төгрөг гэж байгаа.


 
Угтаа бол интернетийн хурд, тархалт болон орон нутагт И-Монголиа системээс үйлчилгээ авах орчин нөхцөл ямрыг мэдэхгүй байж өнөөдөр сэтгэл ханамжийн судалгаа хийх гэж байгаа нь цаг үеэ олсон ажил лав биш.
 
Дээр, доргүй сурагчид цахим хичээлээ хийж чадахгүй байхад И-Монголиа хэр байна гэж асуух нь цаг хугацааны хувьд арай л  түргэдсэн хэрэг. Тэгээд ч мань Б.Болор-Эрдэнийг “Цахим туслагч” гэх ТББ-тай 5.000.000 төгрөгийн гэрээ хийж, мэдээллийн 300 гаруй сайт болон өөрийнхөө нэрийг хамаатуулан 30 гаруй түлхүүр үгээр мэдээлэл цуглуулах, мониторингийн гэрээ хийсэн мэдээлэл цацагдаж байсан.
 
Тэгэхээр өөрийнхөө ажлыг нэгэт сайн, муу гэж дүгнүүлэх нь чухал бус ЗӨВХӨН САЙН гэсэн үнэлгээ нь чухал учраас дахиад 150 сая төгрөгөөр битгий гараа угаах гээд бай.
 
Мэдээж энэ хэмжээний мөнгө Засгийн газар болоод Б.Болор-Эрдэнэд юу ч биш байх. Гэвч эмнэлгийн байгууллагын 700 гаруй сувилагчийн сарын цалин юм шүү.
 
Б.Болор-Эрдэнэд таалагдах гэж татвар төлөгчид мөнгө төлдөггүй юм шүү гэдгийг хэрхэн яаж ойлгуулах вэ, түүнд.
 
Эх сурвалж: Erennews.mn
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2021-12-13 12:03:37
    Davarsan huuhniig zailuulaach. Oyun-Erdeneteigee hamt arilaarai.
  • н 2021-11-29 05:26:30
    нам нам дагасан эр эм бөгс цүнх долоогчидл энэ олон жил монголын эд хөрөнгиииг зугааж хулгаалж хагартлаабаяжаж бусдан ядуурч амь зогооож амьдарч байна
  • Од 2021-11-27 23:56:00
    Оюун-эрдэнэ яг өөртэйгөө адилхан хүүхнүүдийг сонгож албан тушаалд томилох юм даа.
  • Зочин 2021-11-26 02:54:23
    Обуна нэрэндээ О үсэг эхэндээ оруулсан хүмүүс тоглоод шоолоод байган юм уу гэсэн нээрээ фасебоок н обуна юм билээ о гоо р эхэлсэн овог ч байхгүй
  • Бат 2021-11-26 00:21:51
    Хөгжсөн орнууд татвар төлөгчдийн хяналтын хуулийг аль ч түвшинд хийдэг бид үндсний хөрөнгөтөн төрүүлхээр ийм хуульгүй одоо гаргамаараа
  • Иргэн 2021-11-25 13:27:27
    Тэр судалгаа нь бидэнд татвар төлөгчдөд ямар ач холбогдолтой, үр дүнтэй талаар ойлгуулаад өгөөч? Үгүй бол хөлсөө урсгаж байж олсон хэдэн төгрөгөө бусдын халааса...
  • 78 2021-11-25 05:42:05
    t1 avgai icheesei man ntr ni hurdan hanaj tsadaad zailaad ogoosei
  • Unshihch 2021-11-25 04:51:08
    Сөрөг коммент бичсэн хүнийг comment bichij chadahgui bolgodiin bnle Arai arai Oyun-Erdene ene balai huuhenteigee tosoviin munguur toglohoo boli
    • зочин 2021-11-25 08:40:46
      хөөе И-Монголиа системээс үйлчилгээ авах орчин нөхцөл ямрыг мэдэхгүй байж өнөөдөр сэтгэл ханамжийн судалгаа хийх гэж байгаа нь цаг үеэ олсон ажил шүү.
  • gotov 2021-11-25 04:31:55
    suuliin ued iim l busguichuud turd tulhuu shigdej bndaa
  • Боль 2021-11-25 04:13:27
    Ямар ч шинэ технологи, иновац юу ч байхгүй, дээрээс тус агентлаг нэг ч төгрөг улсын төсөвт оруулахгүй байж агаар ярьж мөнгө үрнэ