
Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ой тохиож байна.
Энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Монгол Улсын төрийн дээд шагнал Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол хүртээлээ.
“Хөдөлмөрийн баатар” Ардын жүжигчин П.Цэрэндагва "Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дааж театрын урлагийн оргил үеийг эзэлж явсан үеийнхэндээ мөргөе. Ачааны хүндийг үүрэхэд бэлэн жагсаж яваа залуу үеийнхэндээ мөргөе. Үзэгч түмнийхээ итгэл, сэтгэлийг үүрч, дүүрч дааж явах болно. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард сайн хань байдаг юм. Гурван хүүхдийг минь тээж, төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа" хэмээлээ.
С.Цог