Ирэх онд хоёр давхар 10 ширхэг автобус шинээр үйлчилгээнд явж эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “60 ширхэг автобусны тендер шалгарсан. Энэ онд эсвэл ирэх оны эхээр орж ирэх ёстой. 2022 онд Хөгжлийн банкны зээлээр авах хоёр давхар 10 ширхэг автобус орж ирнэ. Ирэх оны төсөвт зээлийн эргэн төлөлтийг суулгаснаар Хөгжлийн банкнаас дараагийн санхүүжилт хийгдэж автобус ирнэ. Нийт 46 автобус авах гэрээ хийсэн. Эхний нэг давхар 36 автобусаа авсан, үйлчилгээнд явж байгаа” гэв.

Түүнчлэн 2022 оны Нийслэлийн төсөвт 200 автобус авах санал гаргасныг НИТХ-аар эцэслэн шийдэх юм байна.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.