УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэрэгт холбогдсон. Түүнийг АТГ-аас яллагдагчаар татаж, өнгөрсөн аравдугаар сарын 18-нд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг.
Улмаар шүүхээс үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргасан бөгөөд эл хугацаанд Д.Хаянхярваа хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан билээ. Түүнчлэн өөрийн хүсэлтээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлын албан тушаалаа хүлээлгэн өгсөн.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг цагдан хорих 30 хоног нь дуусаж, өнгөрсөн пүрэв гарагт /2021/11/18/ суллаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хэргийн оролцогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж, Л.Болормаа нартай уулзахыг хоригложээ. Удахгүй түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хурлыг нь товлохоор болсон байна.
Оллоо.мн