Өнөөдрийн байдлаар 8127 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 189 хүн байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/22/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 525 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1885 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 341 нь Улаанбаатарт, 184 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 8127 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 189 хүн байна. Гэрийн хяналтад 15100 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 258 938 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 147 765 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 577 066 хүн хамрагджээ. 

May be an image of text

Бусдад түгээх
  • gplus