МАН: Онгоцны шатахууныг төрийн өмчит ''Эрдэс ойл'' компаниар дамжуулж авна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.11.22/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ.

1. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

2. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах хөтөлбөртэй танилцаж, гишүүд асуулт асууж, санал хэллээ.

Бүлгийн хурлын шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Засгийн газраас Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай өргөн барьсан. Бүлгийн хуралдаанаар асуудлыг авч хэлэлцээд хэлэлцэх эсэхийг дэмжсэн.

Нийслэлийн түгжрэлийг бууруулах чиглэлд Засаг даргын Тамгын газар онцгой анхаарч ажиллаж байгаа талаар танилцууллаа. Цаашид автозам, зогсоол, нэвтрэх чадварыг сайжруулах чиглэлд хэрэгжүүлэх олон ажил байгаа юм байна. Бүлгийн хурлаар дээрх хөтөлбөрийг сонслоо. УИХ-д Нийслэлийн хөгжлийг дэмжих түр хороо бий. Иймд нийслэлээс хэрэгжүүлэх ажлуудыг шуурхай болгохын тулд түр хороо хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзлээ" гэв.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гүүд 2021-11-22 08:01:33
    овоодоо ардтүмнийхээ талд шийдэж байгад баярлалаа