Тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих хоёр талын туршилтыг түр хугацаагаар хойшлуулжээ

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулсан.

Ингэхдээ, цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бүртгэл хийлгэж, биеийн халуун хэмжихээс гадна 10-аас дээш хүн цуглуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч байна. Түүнчлэн иргэд олноор цугларах боломжтой баар, караоке, саун, бассейн, кино теарт зэрэг газруудыг түр хугацаагаар үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан.

Хотын нэвтрэх хөдөлгөөнийг 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэсэн иргэдэд нээсэн. Мөн 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дотоодын түүнчлэн Эрээн-Улаанхад, Тунляо, Шилийн хот, Хөх хот чиглэлийн, 29-ний өдрөөс Бээжин чиглэлийн нислэгийг нээхээр төлөвлөсөн.

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих талбайг засаж, өнөөдөр /2021.11.22/ хоёр тал туршилт хийхээр тохирсон байсан хэдий ч энэ сарын 20-нд хятадын тал дангаараа хийсэн туршилт, үнэлгээгээр талбайг дахин засах шаардлагатай гэсэн үндэслэлээр хоёр талын туршилтыг түр хугацаагаар хойшлуулжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.