АН: Нэгэнт батлагдсан төсөв учир хэрэгжээд явах байх

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Өнөөдрийн хуралдаанаар Монгол, Оросын "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн  талаарх авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болон  цаг үеийн асуудлаар ярилцлаа. Сүүлийн үед Ардын нам үнэмлэхүй олонх болсноосоо хойш маш хариуцлагагүй үйлдлүүдийг хийж байна. Хөшөө дурсгал босгох, үр дүнгүй зүйлд мөнгө зарцуулдаг, музей, сумын төвийн улаан буланг маш ихээр барьж байгаа энэ үйлдлээ зогсоогооч ээ гэж хэлж байсан.  Үнэмлэхүй олонхоороо хүч түрэн улсын төсөв баталсан. Дахин нэг хариуцлагагүй зүйл яригдаж байна.  Улсын төсөв бол хууль. Гэтэл Засгийн газрын гишүүд нь хуулиа хэрэгжүүлэхгүй гэж байна. Эрүүл мэндийн сайд, Соёлын сайд нь тэгэж хэлсэн байна. Нэгэнт батлагдсан төсөв учир хэрэгжээд явах байх. 

Богд Зонхов бурхны хөшөөг барихад 34 тэрбум төгрөг тавьсан байсан. АН хөшөө дурсгал барих хэрэггүй, музей барих хэрэггүй. Энэ олон улаан булангийнхаа төсвийг царцаа гэдэг асуудлыг удаа дараа хэлж, төсвөө тат, бид дэмжих боломжгүй гэж хэлж байсан.  Төсвийн тодотгол хийе гэдэг асуудлыг АН ярьж байсан. Гэвч Ардын нам үнэмлэхүй олонхоороо баталчхаад нийгэм шүүмжлэнгүүт матрын нулимс унагаж байна.

Мөн Монгол Улсын хэмжээнд 15 аймагт малын гоц халдварт өвчин гарсан байна. 160-аад суманд өмнө нь бүртгэгдэж байгаагүй дөрвөн төрлийн өвчин гарчихаад байна. Үүн дээр Засгийн газар анхаарлаа хандуулж, маш хариуцлагатай ажиллах ёстой гэдгийг бид дахин дахин хэлж байна. Сарын өмнө манай нам МУЗГ болон Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүлсэн. Уг зөвлөмждөө малын гоц халдварт өвчин хэмжээнээсээ хэтэрлээ гэдгийг анхааруулж хэлсэн. Мөн байнгын хорооны хурлын үеэр анхааруулж хэлсэн" гэлээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.