Тун удахгүй... ''Монгол хувцасны нууц товчоон''

“Монгол костюмс” ХХК нь Сэмүүн студитэй хамтран сүүлийн хориод жилийн хугацаанд “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төслийн хүрээнд түүхчид, архелогичид, эрдэмтэн судлаач, загвар зохион бүтээгч, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна гадаадын 16 орон болон эх орныхоо нийт дөч гаруй газар нутгаар аялан, эрэл хайгуул хийж  Монгол үндэсний хувцасны язгуур соёл, уламжлалыг судлан “Монгол хувцасны нууц товчоон” хэмээх баримтат киног бүтээлээ. Уг киног олны хүртээл болгоход Швецарийн хөгжлийн агентлаг санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Энэхүү баримтат кино 2021 оны 11 сарын 25-ны өдөр нээлтээ хийнэ. Нээлтийн үеэр Соёлын бүтээлч сарын хүрээнд Соёлын Яамтай хамтран ”Байгаль дахь Монгол гоёл” нэртэй шилмэл зургуудаас бүрдсэн үзэсгэлэн олны хүртээл болох юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.