Улаанбаатарт 197, орон нутагт 90 тохиолдол нэмэгдэж, 8 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/22/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 287 тохиолдол шинээр нэмэгдэж, найман хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1875 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 197 нь Улаанбаатарт, 90 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 8365 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 187 хүн байна. Гэрийн хяналтад 16663 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 258 752 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 147 334 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 565 636 хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus