Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно

Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч, 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа  ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2021 оны 11 сарын 22-ны 08 цагаас 20 цаг  хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун  болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар  цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар  баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга  шуурна.  Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон  говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус хүйтэн байна.


ЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.