Коронавирусийн халдварын нэн хүнд тохиолдол 184 болж, 8 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/20/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 536 тохиолдол шинээр нэмэгдэж, найман хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1860 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 339 нь Улаанбаатарт, 197 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 8759 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 184 хүн байна. Гэрийн хяналтад 19183 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 258 631 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 147 034 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 554 211 хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus