Төмөр замчид болон орон нутгийн ард иргэдийг хамруулах зорилгоор тусгай галт тэрэг явна

Монгол Улсад ковид-19 халдварт цар тахал гарч, хорио цээрийн дэглэм тогтож, хөрш орнууд хилээ хааж экспорт, импортын тээвэр хүндэрсэн цагаас хойш ачаа тээврийн үндсэн гол үүргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН нэг ч өдөр тасалдалгүй 24 цагийн турш гүйцэтгэж ирсэн юм.

Төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж, улс орон, ард иргэдийн ачааг шуурхай тээвэрлэхийн тулд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж, төмөр замчдыг дархлаажуулалтад бүрэн хамруулахад анхаарч эмнэлгийн тусгай галт тэргийг хойд, урд шугам замд аялуулж, вакцины 1,2 тунд хамруулах ажлыг зохион байгуулсан юм.

Харин энэ удаа УОК, ЭМЯ-ны шийдвэрийн дагуу дархлаа сэргээх вакцины нэмэлт тунд төмөр замчид болон орон нутгийн ард иргэдийг хамруулах зорилгоор шугам замаар дахин эмнэлгийн тусгай галт тэргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН өнөөдрөөс /2021/11/20/ аялуулж эхлэх гэж байна.

Дархлаажуулах багт УБТЗ-ын Төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас гадна ХӨСҮТ-ийн эмч нар оролцож байна. Дархлаажуулах баг урд шугам замаас эхэлж ажиллах бөгөөд Пфайзер-БиоНТех үйлдвэрийн “Комернэти”, Синофарм /ВВIBP үйлдвэрийн “Cor V”, ОХУ-ын Гамалейн судалгааны хүрээлэнгийн Спутник-В буюу Гам Ковид Вак вакцинуудаар дархлаа сэргээх нэмэлт тунгаар дархлаажуулна.

Дархлаа сэргээх нэмэлт тун нь Ковид-19 халдварт цар тахлын  хүндрэлээс сэргийлэх, нас барах эрсдэлээс хамгаалж байгааг ДЭМБ зөвлөж байгаа юм.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.