Өнөөдөр Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:

Өнөөдөр Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. 

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 11 сарын 20-ны 08 цагаас 20 цаг  хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

     Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
 

2021 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

       21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22, 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 21, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.