Хилийн ''0'' цэг дээрээс өдөрт 50 чингэлэг бараа, материал татан авна

Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Эрээнээс бараа татаж авах шинэ горимд шилжихээр шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн.

Эрээнд байгаа ачаа, барааг татахдаа жолооч нарыг уулзуулахгүйгээр хилийн “0” цэг дээрээс бараа, материалыг солилцоно. Гэхдээ хоёр улсын талаас аль ч талд COVID-19-ийн нөхцөл өөрчлөгдсөн энэ горимоор явах бөгөөд  үйл ажиллагааг зогсоохгүй гэсэн нэгдмэл ойлголтод хүрсэн байна. Энэ горимоор бүх төрлийн бараа бүтээгдэхүүн орж ирнэ. Ингэхдээ хилийн 0 цэг дээрээс өдөрт 50 чингэлэг бараа, материал татан авахаар болсон байна.

Түүнээс гадна, энэ асуудлын улмаас хилийн тээвэр хийхээр тэнд очин ажиллаж, амьдарч байгаа 5,000 орчим жолоочийн эдийн засгийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа. Тиймээс дээрх ажилд аль болох тээвэрчдийг хамруулах тал дээр орон нутагт ажиллаж буй боомтын захиргаанд чиглэл өгсөн.

Тухайлбал, тэнд хэдэн зуун тээврийн хэрэгсэл байгаагаас 400-500 орчим нь ч чингэлэг тээвэр хийх боломжтой тавцант тээврийн хэрэгсэл байна. Тэгэхээр одоо тавцант биш тээврийн хэрэгслүүдийг яаж тавцант болгож, илүү их шаардлага хангахуйц тээврийн хэрэгсэл болгон өөрчлөх вэ зэрэг боломж гарцууд бий.

Дээрээс нь Эрээнээс ачаа, бараа ороод ирэхээр нутгийн гүн рүү буюу Улаанбаатар руу тээвэрлэх дотоодын тээвэр давхар нээгдэнэ гэсэн үг. Тиймээс тэнд ч тээвэрчид ажиллах боломжтой болно. 

Ачаа тээврийн жолооч нарын PCR шинжилгээний тухайд Ганцмод боомт дээр байгаа БНХАУ-д үйлдвэрлэсэн, стандарт бүхий PCR аппаратыг Гашуунсухайтад тавьж, ажиллуулах арга хэмжээ авч байгаа. Энэ нь ойрын хугацаанд шийдэгдэнэ. Тиймээс дахиж тэнд эерэг, наана сөрөг гарч байгаа асуудал байхгүй болох байх гэж бодож байна гэв.

Оллоо.мн
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн. 2021-11-20 08:59:13
    хилийн 0 цэг юу байдгийн. хятадын тал ч гэсэн хилээ адилхан татах байсан юм.