
Япон улс нь 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хилийн хяналт, шалгалтыг чангатгах арга хэмжээний хүрээнд “Ковид-19 цар тахлын шинэ мутац бүхий улсын жагсаалт”-д Монгол улсыг оруулсан байна. Ингэснээр 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 00 цагаас Монгол Улсаас Япон Улсад зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд 3 хоног (Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах шаардлагатай болсон. Гурав дахь өдөртөө PCR шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах байрнаас гарч 11 хоногийн гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад байх юм. Тусгаарлалтын хугацаа нийт 14 хоног байна. Түүнчлэн тусгаарлах байрыг Япон Улсын Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж байгаа бөгөөд холбогдох зардлыг Япон Улсын Засгийн газраас гаргахаар заасан байна.
С.Цог