Шинээр 777 тохиолдол нэмэгдэж, арван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/18/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 777 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1846 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 571 нь Улаанбаатарт, 206 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 9331 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 205 хүн байна. Гэрийн хяналтад 21248 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 258 247 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 146 205 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 533 123 хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus