
Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ дэлхийн таван улстай иргэний агаарын тээврийн нислэгээ сэргээхээр болсон байна. Эдгээр улсуудад Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика, Монгол багтаж байгаа бөгөөд Куба, Мексик, Катартай хуваарьт нислэгүүддээ тавьсан хязгаарлалтаа цуцалжээ.
Ингэснээр Монгол руу Улаанбаатар-Москва чиглэлд долоо хоногт гурван удаа, Улаан-Үүд, Красноярск, Эрхүүгээс тус бүр нэг удаа нисэх боломжтой боллоо.
Оллоо.мн