Нийт тохиолдлын 549 нь Улаанбаатарт, 324 нь орон нутагт нэмэгдэж, 10 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/17/ хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 873 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1836 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 549 нь Улаанбаатарт, 324 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 9569 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 265 хүн байна. Гэрийн хяналтад 21416 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 258 055 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 145 708 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 523 341 хүн хамрагджээ. 

May be an image of text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus