''Улаанбаатар 2023'' Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хороо хуралдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны 337 дугаар тогтоолоор “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ахлуулан байгуулсан. Энэ дагуу Зохион байгуулах хороо анхны хурлаа /2021/11/16/ цахимаар хийлээ.

Хурлаар тус хорооны ажиллах журам, наадмын үзэл баримтлал зэргийг баталж, Зүүн Азийн олимпын хороонд танилцуулж батлуулахаар Зохион байгуулах хорооны бүтэц, наадмын спортын төрөл, хугацаа зэргийг хэлэлцүүлэн дэмжив.

Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпын хорооны харти, Азийн олимпын зөвлөл, Зүүн Азийн олимпын хорооны дүрмийн дагуу зохион байгуулагддаг, бүс нутгийн хэмжээний наадам юм. Наадамд манай улсаас гадна Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ, БНХАУ-ын Макао, Хонконг, Тайпейн Үндэсний олимпын хорооны нийт 1500 тамирчин спортын 12 төрөлд 100 багц медалийн төрлөөр өрсөлдөх бол 900 орчим албаны төлөөлөгч оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2021-11-19 12:48:02
    Бөх даргын маань чадвар, толгой болдог л байгаа даа, ажил унагаж алах вий