Б.Мөнхжин: 20 хоногийн хугацаанд Монголын талын жолооч нар болон чингэлгүүдээ бэлтгэнэ

Замын-Үүд-Эрээний боомтын асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин сэтгүүлчдэд  мэдээлэл өглөө.

Б.Мөнхжин “БНХАУ хилээ хаагаагүй гэдгийг тодотгож хэлье. Авто замын болон зорчигч тээвэр хязгаарлалттай байгаа. Төмөр замын тээвэрлэлт, бараа эргэлт хэвийн явагдаж, нарийн царигаар ачилт хийгдэж байгаа.

Ирэх 20 хоногт авто замын тээвэрлэлтийн бараа солилцоог яаж нэмэгдүүлэх талаар Хятадын талаас дөрвөн санал тавьсан. Өөрөөр хэлбэл, жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ сахиад, хятад, монгол тээвэрлэгчид хавьталд орохгүйгээр хилийн тэг цэг дээр чингэлгээ солилцъё гэсэн санал юм. Энэ саналыг бид хүлээж авсан.

Одоо бидний зүгээс 20 хоногийн хугацаанд Монголын талын жолооч нар болон чингэлгүүдээ бэлтгэх, өөрсдийн хилийн цэгийн талбайг засах ажлуудыг хийнэ. Энэ ажлыг 20 хоногийн хугацаанд хийх бүрэн боломжтой ба арай өмнө бэлтгэл хангагдчихвал авто замын тээвэрлэлт бүрэн хийгдэх бололцоотой гэж үзэж байна.

Сүүлийн хэдэн өдрүүдэд КОВИД-19 халдвар илрээгүй учраас авто замын боомтоор бараа бүтээгдэхүүн тээвэрлэх бэлтгэл ажил руу шуурхай орохоор Эрээний талтай манай тал тохирсон. Гэхдээ шууд бүх зүйл сайхан болно гэж байхгүй" гэв.

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.