
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/16/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 753 тохиолдол шинээр нэмэгдэж, арван нэгэн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1826 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 519 нь Улаанбаатарт, 234 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 21532 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 213 хүн байна. Гэрийн хяналтад 21532 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 257 845 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 145 138 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 513 816 хүн хамрагджээ.
