Сэрэмжлүүлэг: Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

  Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн нийт 8 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8 иргэний амь насыг авран хамгааллаа.

Харин энэ сард  Архангай аймгийн Түвшрүүлэх, Завхан аймгийн Яруу, Хөвсгөл аймгийн Арбулаг, Цагаануур сумын нутагт  гол, нуурын мөс цөмөрсөн тохиолдлын улмаас 3 иргэн амь насаа алдсан байна.

  Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 11, 12 дугаар саруудад  агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.

  Мөн жижгэвтэр голуудын дагууд нимгэн мөсөн бүрхүүл тогтож шингэн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн ч бусад томоохон голуудад мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна.

 Олон жилийн дунджаас дулаан байгаатай холбоотойгоор гол, мөрөн, нууранд мөсөн бүрхүүл тогтох хугацаа оройтох, мөсний даац хүн, мал, машин, техник хэрэгслээр зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжихээгүй байгааг анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.