
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг өнөөдөр (2021.11.15) 14.00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс таван гишүүн олонхын санал аваад байгаа юм.
Ц.Давхарбаяр
Боловсрол:
- МУИС-ийн НУФ-ийн эрх зүйн ангид суралцаж, эрх зүйч дээд боловсрол эзэмшсэн, 1993 онд элсэж, 1988 онд төгссөн (бакалаврын зэрэг).
Д.Ариунтуяа
Боловсролын байдал:
- БНСУ-ын Кенхи Их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2006-2009
- МУИС Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1996-1999 бакалавр
- ММИС монгол судлаач мэргэжлээр, бакалавр 1992-1996
Д.Мягмарцэрэн
Боловсролын байдал:
- ОХУ-ын ДЯЯ-ны Санкт-Петербург хотын их сургуулийн адьюнктур 2003-2006 он. Хууль зүйн доктор (Ph.D)
- Цагдаагийн академийн магистрантур 2000-2002 он. Хууль зүйн магистр.
- Цагдаагийн дээд сургууль 1991-1995 он. Хууль зүйн дээд боловсрол.
- 23 дугаар дунд сургууль 1980-1990 он. Бүрэн дунд боловсрол.
Х.Хашбаатар
Боловсролын байдал:
- 1999-2001 онд, Цагдаагийн академи Хууль зүйн магистр
- 1993-1997 онд, Цагдаагийн дээд сургууль Хуульч, эрх зүйч
- 1990-1991 онд, Цагдаагийн дунд сургууль Эргүүлийн цагдаа
Д.Эрдэнэчулуун
Боловсролын байдал:
- 2008 ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй
- 1984-1990 ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгссөн.