Өнөөдрийн байдлаар 10083 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 226 хүн байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/15/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 491 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1815 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 352 нь Улаанбаатарт, 139 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 10083 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 226 хүн байна. Гэрийн хяналтад 23145 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 257 590 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 144 617 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 502 884 хүн хамрагджээ. 


May be an image of text

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus