.jpg)
Төрийн албаны ерөнхий шалгалтыг Аймаг, Нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комисс зарлагдсан хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08 цаг 00 минутаас орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах болно.
Аймаг орон нутагт 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал, Нийслэл Улаанбаатарт 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд өдрийн 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулна.
Та шалгалтын хуваарьт өдөр хүртэлх хугацаанд өөрийгөө дайчлан Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшн ашиглаж шалгалтдаа бэлтгээрэй. Уг ном, гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авна.
Оллоо.мн