
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр нарын хамтран зохион байгуулсан “Залуучуудаа_ДЭМЖЬЕ” уриан дор уран илтгэл, мэтгэлцээний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд нийт 200 гаруй оюутан, сурагчид өөрсдийн мэдлэг, ур чадвараа сорьсон бөгөөд 2 хоногийн турш үргэлжилж шилдгүүд шалгарлаа.
Тэдний хувьд 2 жилийн турш цар тахалаас үүдэн тэмцээн уралдаанд оролцох боломжгүй байсан. Харин энэ жил танхимаар үеийн залуучуудтайгаа өрсөлдөж, 3 хоногийг мартагдахааргүй сайхан өнгөрүүлсэндээ баяртай байсан юм.
Цаашид илтгэх урлаг, парламентын мэтгэлцээнийг Нийслэл хотын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.