Тайландад 28,021 жуулчин ирснээс 28 хүнээс КОВИД-19 халдвар илэрчээ

Тайландын Засгийн газар вакцинд бүрэн хамрагдсан жуулчдад зориулсан Test & Go хөтөлбөрийн хүрээнд RT-PCR шинжилгээг өөр төрлийн шинжилгээгээр солих, мөн агаарын хөлөг дотор КОВИД-19-ийн халдвартай зорчигчийн зөвхөн хажууд сууж явсан зорчигчийг өндөр эрсдэлтэй ойрын хавьтал гэж тооцох эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Жуулчид RT-PCR шинжилгээний хариуг 6 цаг тусгаарлах байранд хүлээдэг тул үүний оронд эсрэг биетийн шинжилгээ авах хувилбарыг илүү тохиромжтой гэж үзэж байна.

Үүнээс гадны одоо үйлчилж байгаа журмын дагуу агаарын хөлөг дотор халдвартай зорчигчийн урд, эсхүл ард 2 эгнээнд сууж явсан зорчигчдыг тусгаарлалтад хамруулж байгаа. Харин шинэ саналын дагуу зөвхөн КОВИД-19-ийн халдвартай зорчигчийн хажууд сууж байсан зорчигчийг тусгаарлана.

Түүнчлэн бага зэргийн шинж тэмдэгтэй, эсхүл шинжилгээний хариу эерэг гарсан зорчигч эмнэлэгт, эсхүл зочид буудалд 10 хоног тусгаарлалтад байхаа зорчигч өөрөө шийдэх боломж олгох юм. Тайланд хилээ 11 дүгээр сарын 1-ний өдөр нээснээс хойш нийт 28,021 жуулчин ирснээс 28 хүнээс КОВИД-19 халдвар илэрчээ.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zocnin 2022-01-31 03:27:33
    Mongold elegtei sain zaluu bna Mongoliin mini suld bolson morin huuriig tugeej mongol soyoliig surtalcnilj olon juulcndiig iruuleerei