Нийт тохиолдлын 680 нь Улаанбаатарт, 308 нь орон нутагт нэмэгдэж, 10 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/13/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 988 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1796 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 680 нь Улаанбаатарт, 308 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 10534 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 235 хүн байна. Гэрийн хяналтад 25793 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 257 457 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 144 425 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 497 244 хүн хамрагджээ. 

May be an image of map and text

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus