Өнөөдрийн байдлаар 10727 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 231 хүн байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/12/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 875 тохиолдол шинээр нэмэгдэж, есөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1786 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 563 нь Улаанбаатарт, 312 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 10727 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 231 хүн байна. Гэрийн хяналтад 28029 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 256 958 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 143 464 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 484 980 хүн хамрагджээ. 



May be an image of text

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus