Эбола чихмэл тоглоом худалдаанд гарчээ
Эбола вирусын хэлбэртэй чихмэл тог­лоом худалдаанд гарч, борлуу­лалт нь ч сайн байгаа гэнэ. Амны билэггүй мэт санагдаж болох л юм. Гэхдээ энэ бүтээгдэхүүнийг худалдан авсан хү­мүүс “Эгдүүтэй”, “хөөрхөн”-ийг нь гайхан өн­дөр үнээр худалдан авч байгаа аж.

АНУ-ын Коннектикут мужид төв салбар нь байрладаг “Giant Microbes” компани цахим хуудастаа тоглоом, шоглоом маягаар хүмүүст бэлэглэх “gaggift”-ийн зориулалттай гур­ван төрлийн эбола вирусын чихмэл бүтээгдэхүүнийг байр­шуул­жээ. Хэвлэл бүрийн  тэргүүн нүүрт гарч буй аймшигт өвчний талаар нарийн судлахын тулд халдварт өвчний вирусын хэлбэрийг харуулсан тоглоом, хоржоонтой бэлэг нь бүх л насныханд зориулсан сургалтын үнэт материал болно гэж тус компани үзжээ.

Анх худалдаанд гарахдаа 9.95 ам.доллараар эбола вирусын хэлбэрт чихмэл худалдаанд гарсан бөгөөд хэдхэн өдрийн дотор зарагдаад дуусчээ. Түүнчлэн 29.95 ам.долларын үнэтэй том хэмжээтэй болон 14.95 ам.долларын үнэтэй Петрийн аяга хүртэл зарагдаад дууссан гэнэ. “Giant Microbes” компанийн бүтээсэн хөгжилтэй, хоржоонтой басхүү боловсрол олгох бичил өвчин үүсгэгчдийн чихмэлүүд эдүгээг хүртэл дэлхий даяар 10 сая гаруй ширхэг худалдаалагдаж байна.

Тус компани 2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед бяцхан хүүхдүүдэд гараа угаах нь ямар чухал зүйл болохыг ойлгуулах сургалтын материал болсон дөрвөн төрлийн чихмэлийг худалдаалдаг байжээ. Харин одоо малын гоц халдварт боом өвчин, хорт хавдар  зэрэг 100 гаруй өвчний чихмэл тоглоомыг худалдаалж байгаа юм байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tser, shulsee khayakhaa boliochee!!! 2014-10-20 03:54:04
    Ene virus shulseer tarkhdag gesen. manai Ulaanbaatar shig shulsee tsul pal khiitel khayadag buduuleg mongolchuudaar duuren gazar bumbug tesrekhtei adil yum bolno doo. Tser, shulsee zalgij, busdad gai tarikhgui baikh talaar Eruul mendiin baiguullaguud surtalchilgaa yavuulaach ee. Ebolagaas gadna surie metiin amisgaliin zamiin uvchnii nyan kheden zuun sayar ene zavaan shulseer ni gadagshilj baigaa. Manaikh shig khuurai orond bujignaad busdiin khamar amaar orno. Yostoi zavaarsan ukher mongolchuud.
    203.169.51.210
    Мэдэгдсэн Хариулах