
НЦУГ: Шөнийн эргүүлийн алба хаагчид хуваарийн дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 11-12 шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шаардлагатай хүн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаж, хулгайн гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан 1 хүнийг олж тогтоон, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/739 /Үйлчилгээний газрын цагийн хязгаар тогтоох/ тоот захирамж зөрчсөн 1, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар хориглосон 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 1, хууль бусаар согтууруулах ундаа худалдсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг зөрчлүүдийг илрүүлж, харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн эрх бүх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ. Энэ хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 85 иргэнд зөвлөн туслаж, согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй 19 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгчээ.
