Монгол Улс КРИРСКО-гийн гишүүн боллоо
КРИРСКО олон улсын нөөцийн стандартын хорооны ерөнхийлөгч Т.Эдмундо, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн ерөнхийлөгч Д.Дамба нар Монгол Улсыг КРИРСКО-ын гишүүн байгууллагаар элсэн орох тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Уг байгууллагад Монгол Улсыг төлөөлж Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл, УУЯ-ны сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ нарыг гишүүнээр ажиллахыг санал тавьсныг хүлээн зөвшөөрсен юм. Ийнхүү Монгол Улс КРИРСКО-ын найм дахь гишүүн болов.
 
Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 75 жилийн ой тохиосон цаг үед КРИРСКО олон улсын байгууллагад гишүүнээр элсч, хийсэн ажлаа тайлагнасан нь түүхэн чухал ач холбогдолтой үйл явдал хэмээн тус салбарынхан дүгнэж байна. КРИРСКО ашигт малтмалын нөөцийг тайлагнах ажлын олон улсын стандартын хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор 1994 онд байгуулагдсан олон улсын байгууллага аж. Бүрэлдэхүүнд нь Австралийн JORC, Канадын CIM, Өмнөд Африкийн SAMREC, АНУ- ын SME, Чилийн Comision Minera, Европын PERC, ОХУ-ын НАЭН код хамаардаг.
 
Тус байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэн орсноор Монгол орны ашигт малтмалын ордуудын нөөцийн тайлагнах асуудлыг олон улсын хэмжээнд нээлттэй болгож гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдэнэ гэж тус салбарынхан үзэж байна. Мөн Монгол Улсын үндэсний геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн, итгэмжлэгдсэн шинжээчид дэлхийн төвшинд ажиллаж, оюун ухаанаа уралдуулах боломж нээгдэж буй юм.
Зууны мэдээ
Г.Ганчимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.