Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 28589 хүн байна

Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн  коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/11/  хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 1021 тохиолдол шинээр нэмэгдэж, арван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1777 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 672 нь Улаанбаатарт, 349 нь орон нутагт бүртгэгдлээ.  Өнөөдрийн байдлаар 11310 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 253 хүн байна. Гэрийн хяналтад 28589 хүн байна.

Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 256 788 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 143 032 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 475 677 хүн хамрагджээ. 



May be an image of text
Бусдад түгээх
  • gplus