ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар танилцуулав

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж ажиллах, байгалийн хий нийлүүлэх магистраль шугамнаас Монгол Улс өөрийн дотоодын хийн хэрэглээгээ авах эсэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Оросын талтай тохиролцох арга хэмжээ авч ажиллахыг Шадар сайдад даалгалаа.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийн өнгөрсөн сарын 22-нд манай улсад хийсэн айлчлалын хүрээнд “Газпром”-ын Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов энэ онд багтаан хий нийлүүлэх хоолойн Монголын хэсэг дэх барилгын төслийн ТЭЗҮ-г боловсруулж дуусгахаа мэдэгдсэн юм.

Монгол Улсын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих, ашиглах төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, гурван улсыг дамнасан дэд бүтцийн том бүтээн байгуулалт болно.

 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2021-11-12 10:45:55
    Ашиглах шаардлага гарвал ашиглаж л таарна.Хамгийн гол нь манайд ашигтай шүү дээ.
  • !!! 2021-11-12 02:07:13
    Үүнд бид баярлаж хөөрцөглөхөөс өмнө сайтар бодох ёстой шүү! ОХУ Монголыг ямагт хараат байлгах сонирхолтой, ямар нэгэн гох дэгээ хийж л таарна!!!
  • Би махчин монгол 2021-11-11 09:25:50
    Ерөнхийлөгч маань Айлчлалаараа ган хайлуулах, төмөр хайлуулах хамтарсан үйлдвэртэй болох талаар санал оруулбал. Монгол төмөрөө хайлуулж чадахгүй 1 зуунийг дуусл...
  • Монгол 2021-11-11 02:43:40
    Хийн хэрэглэгч болж хэрэггүй шүү. Оросууд газар нутаг ашигласны төлбөрөө хийгээр өгнө ггд шахна. Бас л нэг юмаар хараат болмооргүй байна. Эрчим хүчний эх үүсвэр...
  • ТАТВАР 2021-11-11 02:05:38
    УКРИАН, БЕЛОРУС ЗЭРЭГ ОРНЫ ДАМЖИН ӨНГӨРӨХ ТАТВАР ОРЛОГОО СУДЛААРАЙ. 5 ЖИЛ ТУТам ҮНЭ ХӨДӨЛГӨХ БОЛОМЖТОЙГООР. НЭЛЭЭН БОДЛОГОТОЙ ХӨДЛӨӨРЭЙ.ХЯМДХАН ГАЗ АМАХ ХЭРЭГТЭ...
  • Mongol 2021-11-11 01:47:54
    Mongol uls zamaas ny heregtseendee ashiglah geree hiimeer yum, herev terbum dollar oloh bol bid nutgaaraa damjuulaad yas goridson nohoi shig suuh