
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2021/11/10/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 950 тохиолдол шинээр нэмэгдэж, арван нэгэн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Нийт нас баралт 1767 боллоо. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 644 нь Улаанбаатарт, 303 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 11723 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд 248 хүн байна. Гэрийн хяналтад 30237 хүн байна.
Дархлаажуулалтын хувьд 1-р тунд нийт хүн амын 69.3 хувь буюу 2 256 561 хүн, 2-р тунд 65.8 хувь буюу 2 142 520 хүн, дархлаа сэргээх 3-р тунд 465 213 хүн хамрагджээ.
